Баян-Өлгий аймаг, Ногооннуур сум 4 дүгээр багийн “Цагаан бүргэд” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 86 км, сумын төвөөс баруун хойд зүгт 16 км/-т 10.09-ний өдрийн 06:42:31 цагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн юм.
Ташрамд мэдээлэхэд, магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг аж.