Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ХЭНТИЙ: Түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх зургаан цогцолборыг барьж байна



Түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлын хүрээнд Хэнтий аймагт зургаан цогцолборыг барьж байгуулах ажил үргэлжилж байна. Тодруулбал, “Мянганы суут хүн Чингис хаан”, “Их Хуралдай”, “Хүлэг Боорчи-Андлалын өргөө”, "Шихихутаг-Их засаг”, “Монголын далд уурхайн музей, сургалт, судалгаа, аялал жуулчлалын төв”, “Монголын нууц товчоо” зэрэг бүтээн байгуулалтууд багтаж байгаа юм.

Үүнээс, Норовлин суманд баригдаж буй “Шихихутаг-Их засаг” цогцолборын барилгын ажил 80 гаруй хувьтай явж байгаа бөгөөд хөшөө суурилуулж дууссан байна. Одоогийн байдлаар гадна металл хаалганы төмөр шат довжоо, шилэн фасад газардуулгын ажил үргэлжилж байгаа аж.

Харин “Монголын нууц товчоо” цогцолборын металл каркас бүрэн дуусаж, металл болон шилэн фасад, гадна металл фасадын ажлууд үргэлжилж байна. Харин Биндэр суманд баригдаж буй “Их хуралдай” цогцолборынзоорийн давхар, гадна тохижилт, шугам сүлжээний ажилд Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс долдугаар сарын 18-нд ажиллажээ. Тухайлбал, "Нутгийн баруун мод" компанийн гүйцэтгэсэн гадна тохижилт, гадна шугам сүлжээний ажил, "Мөнх-Өргөө" компанийн гүйцэтгэсэн зоорийн давхрын ажилд 14 хүний бүрэлдэхүүнтэй барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс ажиллаж, гал, усны аюул, болзошгүй бусад эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг бүрэн шийдвэрлэж, найдвартай ажиллагааг хангах асуудлыг анхааруулж, хугацаатай үүрэг даалгавар өгчээ. 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ