Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

О.Батбилэг: Монгол морьд байгалийн жамаараа томорч, өсгөлүүн болж байгаа


Улаанбаатар /МОНЦАМЭ/.
Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмынхурдан морьдын уралдаанд айраг түрүү хүртсэн хурдан хүлгүүдийн торгон жолоог өргөн, цолыг дуудлаа.
Монгол Улсын Тод манлай уяач Ононгийн Батбилэгтэй уулзаж Үндэсний Их баяр наадмын хурдан морины уралдааны талаарх сэтгэгдлийг нь сонслоо.
-Танд баяр наадмын мэнд хүргэе. Морьд хурдан, сайхан наадаж байна уу?
-Монгол наадам маань сайхан болж байна. Бүх насанд морьдоо уяж, хязаалан маань аман хүзүүдлээ. Хурдан морьдын уралдааны хувьд харин хэлэх зүйл байна. Хэмжилтийн тал дээр учир дутагдалтай болов уу гэж бодлоо. Урьд жил хэмжилтэд асуудалгүй ордог байсан морьд энэ жил олноороо хасагдлаа. Уяачдын маш их хөдөлмөр ингээд хэмжилт дээр ирээд талаар болж байна.
Шударга болох нь сайн байлгүй яахав. Гэхдээ хэтэрхий их доош дарж, хэт их хатуурхаж бас болохгүй байх. Зуу гаруй азарганы тавь гаруй нь л уралдаж байна гэхээр бусад насны морьдтойгоо нийлээд энэ жил хэчнээн хурдан хүлэг хэмжилтээс болж уралдаанаас гарсан байх вэ. Мөн хэчнээн олон уяач бүтэн жилийнхээ хөдөлмөрийг байхгүй болгож байгаа вэ гэдгийг бодохоор уяач хүний хувьд харамсалтай л санагдлаа. Морьд байгалийнхаа жамаар томорч өсгөлүүн болж байгаа. Тэгэхээр тогтоосон хэмжээгээ эргэж харах нь зүйтэй. Мөн өнгөрсөн онд уралдсан морьд энэ жил хасагдаж байгаа нь бүртгэлжүүлэх, чиптэй болгох тал дээр анхаарах хэрэгтэйг л харуулаад байгаа хэрэг.  
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ