Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Шинжээчид капитал банкны хохирлын хэмжээг 100 тэрбумаар бууруулжээ


УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын сангуудын Чингис Хаан, Капитал банк дахь хөрөнгийн асуудлаарх тайлан, мэдээлэлтэй танилцлаа.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа “Капитал банк дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжилсэн нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийг төлүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний дүнг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн хурлаар 11 удаа хэлэлцэж, зургаан тогтоол батлагдаж, эдгээрээр гарсан шийдвэрүүдийг хэрэгжүүлж байна. Капитал банкны эрх хүлээн авагчаас нэхэмжилсэн 104.2 тэрбум төгрөгөөс 2023 оны тавдугаар сарын 25-ны байдлаар 35.2 тэрбум төгрөгийн авлага барагдуулаад байгаа. 69 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Эрх бүхий байгууллагуудын зөвшөөрлөөр хөрөнгөөр хүлээн авсан авлагаас 8.4 тэрбум төгрөгийн 33 ширхэг хөрөнгийг 8.6 тэрбум төгрөгөөр борлуулж, 16.6 тэрбум төгрөгийн 45 ширхэг хөрөнгийн үлдэгдэлтэй байгаа.
Үл хөдлөх хөрөнгийн үйлдвэрлэл үйлчилгээ явуулж байсан 34 аж ахуйн нэгж, иргэнтэй түрээсийн гэрээг шинэчлэн байгуулж, 256.6 сая төгрөгийн орлогыг Нийгмийн даатгалын санд төвлөрүүлснээс, хөрөнгийн ашиглалт, хамгаалалтын зардалд 44.2 сая төгрөг зарцуулсан байна. Капитал банкны эрх хүлээн авагчаас хүлээн авсан хөрөнгүүдийг үл хөдлөх хөрөнгө зуучлагч байгууллагуудтай хамтран ажиллаж гэрээгээр борлуулах, банкны удирдлага болон хөрөнгийн маргааны улмаас хууль хяналтын ба байгууллагад шалгагдаж байгаа асуудлууд шийдвэрлэгдэхэд Нийгмийн даатгалын сангийн нэхэмжилсэн өр төлбөрт тухайн хөрөнгүүдийг тооцож авах зэрэг саналтай байгаа.Чингис хаан банк 2019 оны 10 дугаар сараас нийгмийн даатгалын төлбөр тооцоог гүйцэтгэж чадахгүй болсон тул Нийгмийн даатгалын ерөнхий газраас 2020 оны есдүгээр сард Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Тус шүүх 2020 оны 10 дугаар сард нэхэмжлэлийг бүрэн хангаж, Чингис хаан банкнаас 101.7 тэрбум төгрөгийг гаргуулж, Нийгмийн даатгалын ерөнхий газарт олгохоор шийдүүлсэн талаар сайд мэдээлэлдээ дурдаад, энэхүү нэхэмжилсэн дүнгээс 2023 оны тавдугаар сарын 25-ны өдрийн байдлаар нийтдээ 6.57 тэрбум төгрөг төлөгдөж, 95.2 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна.
Чингис Хаан Банк ХХК-ийн хувьцаа эзэмшигч Нью Стандарт Финанс ХХК нь энэ оны дөрөвдүгээр сард “Баянмөнх техник дэвшил” хөрөнгө оруулалтын ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг банкны энгийн хувьцааг шилжүүлэхээр шийдвэрлэсний дагуу зөвшөөрөл авахаар Монголбанканд хандаад байгаа аж. “Баянмөнх техник дэвшил” хөрөнгө оруулалтын ХХК худалдан авалтынхаа үндсэн төлбөр болох 64.3 тэрбум төгрөгийг энэ оны долдугаар сараас 2025 оны зургаадугаар сар хүртэл, хүүгийн төлбөр 30.9 тэрбум төгрөгийг үндсэн төлбөрт төлөгдөж дууссаны дараа буюу 2025 оны зургаадугаар сараас 24 сарын хугацаанд, нийтдээ 48 сарын хугацаанд төлөх санал гаргасан байна.
Чингис Хаан банкнаас нэхэмжилсэн төлбөрийн үлдэгдэл 95.2 тэрбум төгрөг, Капитал банкны эрх хүлээн авагчаас нэхэмжилсэн төлбөрийн үлдэгдэл 69 тэрбум төгрөг,  нийтдээ 164.2 тэрбум төгрөг барагдуулалт удаашралтай, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Нийгмийн даатгалын ерөнхий газар бие даан шийдвэр гаргаж, хэрэгжүүлэхэд хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байгааг сайд Х.Булгантуяа танилцуулж, эдгээр төлбөрүүдийг төлөх хуваарь баталсан гэрээ байгуулж ажиллах саналтай байгаагаа дурдав. Мөн цаашид Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөр шийдвэрлүүлж, хэрэгжүүлэх байдлаар энэ ажлыг зохион байгуулах нь зүйтэй гэж үзэж байгаагаа танилцуулав."Капитал банкийг татан буулгах ажиллагаа сүүлийн дөрвөн жил явагдаж байгаа" гэлээ.
Капитал банк эрх хүлээн авагч Т.Дэлгэрхүү “Капитал банкийг татан буулгахтай холбоотойгоор Улсын Их Хурал 2020 онд 32 тоот тогтоол гаргаж, Улсын ерөнхий прокурор, Авлигатай тэмцэх газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар болон эрх хүлээн авагчдад өр төлбөрийг түргэн шуурхай барагдуулах үүрэг өгснийг дурдаад, хүлээж авсан хөрөнгүүд бол Эрүүл мэндийн болон Нийгмийн даатгалын ерөнхий газруудын сонгож авсан, хамгийн гайгүй гэсэн хөрөнгүүд болохыг хэллээ. Эрх хүлээн авч, капитал банкийг татан буулгах ажиллагаа сүүлийн дөрвөн жил явагдаж байгаагийн эхний хоёр жилд мөрдөх болон прокурорын байгууллагууд хөрөнгийг битүүмжилсэн. Тиймээс энэ хугацаанд дуудлага худалдаа явуулж, хөрөнгийг нь мөнгө болгох боломжгүй байсан. Дуудлага худалдааг 2021 оноос жигдрүүлсэн. Мөн хөрөнгийг үнэлгээг дахин хийлгэсэн. Эрх хүлээн авах үйл ажиллагааны дөрвөн жилийн зардал, хөрөнгийн чанар муудаж буй зэрэг шалтгаанаар үнэ өндөр байгаа, бууруулж болдоггүй зэрэг асуудлууд хуримтлагдаж байгаа. Одоо үлдээд байгаа хөрөнгүүдийг Эрүүл мэндийн болон Нийгмийн даатгалын ерөнхий газрууд сонгоогүй бөгөөд баланс дээр 375 орчим тэрбум төгрөгийн өр төлбөр байгаа” гэв.
Капитал банкны асуудал дээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй бөгөөд үүнд эрх хүлээн авагч хохирогчоор буюу иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Энэ хэргийн шийдвэрлэлтэд Эрүүл мэндийн болон Нийгмийн даатгалын ерөнхий газрууд оролцохгүй байгаа хэмээн Т.Дэлгэрхүү танилцуулгадаа дурдаж, анхан шатны шүүхийн шийдвэр гарсныг мэдээлэв. Шүүхийн шинжээчийн дүгнэлт эхэндээ 223 тэрбум төгрөгийн хохиролтой гэж гарсан боловч дахиж шинжээчийн дүгнэлт гаргахад хохирлын хэмжээг 104 тэрбум төгрөг болгож бууруулсан байна.
Иймд эрх хүлээн авагч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргажээ. Мөн тэрбээр мэдээлэл хийх үедээ хэвлэл мэдээллийн байгууллагууд анхаарал хандуулахгүй, мэдээлэл өгч нийтлүүлэхээр устгуулаад байгаа талаар ярив. Түүнчлэн УИХ-ын 32 тоот тогтоолоор үүрэг өгсөн төрийн байгууллагууд төдийлөн анхаарал хандуулахгүй, шийдвэр гаргах нь удаан байгаа зэргээс болж төлбөр барагдуулах ажиллагаа удаашралтай байгааг тэрбээр хэлсэн юм.
Эх сурвалж: www.polit.mn
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ