Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА: Мандал сумын орлогч “Бусдыг хүчирхийлэхийг завдсан“ гэх мэдээлэл байна. Одоогоор бид ямар нэгэн шийдвэр гаргахгүй


Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын орлогч Л.Мөнхбат БНСУ-д орчуулагч эмэгтэйгээ хүчирхийлэхийг завдаж, баривчлагдсан талаарх мэдээлэл гараад буй. Үүнтэй холбогдуулан тус аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржтой холбогдож тодруулга мэдээлэл авлаа.
-Танай аймгийн Мандал сумын Засаг даргын орлогч БНСУ-д хэрэгт холбогдсон талаар та мэдээлэл авсан уу?
-Одоогоор хүчирхийлэхийг завдсан гэх мэдээлэл байна. Миний бие өнгөрөгч дөрөвдүгээр сарын 24-нд Чэжүд боловсролын салбарынхантай цуг айлчилсан. Тухайн үеийн зургийг маань тавиад байна лээ. Би Сэлэнгэ аймагтаа ажиллаад л байж байна.
-Соёлын хамтын ажиллагааны хүрээнд багаараа очсон гэх мэдээлэл байна шүү дээ. Энэ чиглэлд тодорхой мэдээлэл бий юу?
-Чэжүд соёл урлагийн салбарынханы арга хэмжээ болсон юм билээ. Үүнд Мандал сумын Засаг даргын орлогч ахалж ажилласан гэх мэдээлэлтэй байна. Ер нь хамтын ажиллагааны хүрээнд л явсан гэсэн үг. Соёл урлагийнхны хүмүүсийг аваад явсан гэсэн.
-Хэчнээн хүний бүрэлдэхүүнтэй баг явсан бэ?
-Дуу бүжгийн чуулгын таван бүжигчин, дуучид оролцсон багтай явсан юм билээ.
-Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын гадаад дахь нэр хүнд болоод хоёр орны харилцаатай холбоотой асуудал яригдаж байна шүү дээ. Аймаг, орон нутгийн зүгээс тус асуудалд хэрхэн анхаарч байна вэ?
-Одоогоор бид тодорхой ямар нэгэн шийдвэр гаргахгүй шүү дээ. Асуудал юу болж байгаа талаар мэдээлэл тодорхой болсны дараагаар ажиллана. Бид ч бас ийм асуудал үүссэнд гайхаад л сууж байна.
-Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Гадаад харилцааны яам руу холбогдож, асууж тодруулсан зүйл бий юу?
-Тодруулаагүй байна. Тухайн хүнийг хорьсон гэх мэдээллийг л аваад байна. Солонгос улсын телевизээр гарч буй мэдээллээр хүчирхийлэхийг завдсан гэх мэдээлэл байгаа шүү дээ. Хамгийн гол нь биднийг бүгдийг нь хамаатуулаад байна.
-Цуг явсан хүмүүстэй нь холбогдож чадсан уу. Ямар мэдээлэл өгч байна?
-Холбогдсон. Тухайн хүмүүст мэдэж байгаа зүйл байхгүй байна лээ. Өнөөдөр цагдаагаас нь дахин лавлана л гэх мэдээлэл өгсөн. Асуудал тодорхой болсны дараа бүрэн мэдээлэл өгнө.

https://ubn.mn/p/45516скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ