Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хангалтгүй ажилласан Хөвсгөл, Завханы Засаг даргыг ОГЦРУУЛЛАА

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас Хөвсгөл болон Завхан аймгийн Засаг дарга даргыг чөлөөлөх шийдвэр гаргасан байна. 
 
 
Тодруубал, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64.2.5 заалт, 65.1.3 буюу хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр болон Ерөнхий сайд, дээд шатны Засаг даргын өгсөн үүрэг даалгаварыг хангалтгүй биелүүлсэн гэж үзэж Ш.Идэрбаясгаланг Хөвсгөл аймгийн Засаг даргын албан тушаалаас, Д. Түвшинжаргалыг Завхан аймгийн Засаг даргын албан тушаалаас тус тус огцруулах захирамж гаргажээ.
 
Эдгээр аймгийн Засаг даргыг шинээр томилох хүртэлх хугацаанд тэдний бүрэн эрхийг хэрэгжүүлж ажиллахыг Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч М.Хуягбаатар, Завхан аймгийн Засаг даргын орлогч Ш.Мянганбаяр нарт даалгав.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд яам болон аймаг, нийслэлийн 2022 оны үйл ажиллагаанд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнг Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар танилцууллаа. Хөвсгөл, Завхан аймаг хангалтгүй үнэлгээ авсан тул  Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу арга хэмжээ авлаа.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ