Өмнөговь аймаг анх удаагаа малчдадаа аранз олгож эхэллээ. Тодруулбал, аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хүрээнд багтсан уг аранзад гар чийдэн, луужин, эмийн сан, хутга, дулаан баригч, 13 цаг халуун байлгадаг нано хөнжил гэх мэт аливаа гамшиг ослын үед эрэн хайх аврах баг иртэл анхны тусламжаа авах боломжтой бүхий л эд зүйлсийг багтаажээ.