Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ӨВӨРХАНГАЙ: Шахмал түлшний үйлдвэрлэл 4.7 хувьтай байна



“Баянтээг түлш” ХХК-иас 2022 онд 400 тн хагас кокс, 432 тн барьцалдуулагч, 252 тн шавар боловсруулж, 354 тн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэжээ.
Үйлдвэрлэсэн түлшээ Арвайхээр сумын 7 цэгээр борлуулж байгаа юм. 2022 онд 7500 тонн шахмал түлш үйлдвэрлэх зорилт тавьсан ч биелэлт 4.7 хувьтай байна. Энэ нь үйлдвэрийн өргөтгөлийн ажил дуусаагүй, мөн тоног төхөөрөмжийн дутагдлаас шалтгаалсан болохыг үйлдвэрийн захирал Д.Азбилэг хэллээ.
Арвайхээр хотын агаарын бохирдлыг бууруулах, хэрэглэгчдээ эрүүл, чанартай түлшээр хангахын тулд Баянтээгийн нүүрсний уурхайг түшиглэн шахмал түлшний үйлдвэрийг 2020 онд байгуулсан.

Одоогоор үйлдвэрлэлийг өргөтгөхийн тулд улсын болон орон нутгийн төсвөөр олон үйлдэлт зуух, шахмал түлш хатаагч болон бусад шаардлагатай төхөөрөмжийг шинээр авч, гүнийн худаг гарган агуулахын барилга, түлш савлах цехийг барьж байгаа аж.
“Баянтээг түлш” ХХК-иас ирэх онд Арвайхээр сумын гэр хорооллын бүх айл өрхийг шахмал түлшээр бүрэн хангах зорилготой ажиллах юм.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ