Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Арматурын стандартыг шинэчлэх шаардлагатай байна


Стандарт, хэмжил зүйн газрын дэргэдэх орон тооны бус Төмөрлөгийн стандартчиллын техникийн хорооны хурлаар Арматурын стандартын шинэчлэлээр таван төслийг хэлэлцлээ.
Монгол Улс арматурыг дотоодод үйлдвэрлэдэг ч дийлэнх хувийг импортоор авдаг байна. Барилга, хот байгуулалтын яамнаас БНХАУ, ОХУ-аас импортлогддог барилгын бүтээгдэхүүнээс арматур асуудалд анхаарч чанар, техникийн үзүүлэлтийг хянах зорилгоор тухайн орнуудын стандартуудыг үндэсний стандартаар батлан мөрдөхөөр санал гаргасан байна.Төмөрлөгийн стандартчиллын техникийн хороо нь барилгын чанар, зураг төсөл, угсралтын технологи, хэрэглэж буй материалаас хамаардаг тул  барилгын чанарын хамгийн гол үзүүлэлтийн нэг болох арматур буюу төмөр бетон бүтээцийн ган туйван чанартай байх нь зүйтэй гэдэгт санал нэгдсэн юм.  
Мөн Монгол Улсад арматурыг үйлдвэрлэх, импортлоход таван төрлийн стандартыг мөрдөх нь ялангуяа барилгын зураг төсөл зохиох, түүний чанар, техникийн үзүүлэлтийг хянах, сорилт туршилт хийн дүгнэлт гаргах, мөн барилга угсралтад хэрэглэх зэргээр стандартыг цаашид нэг мөр мөрдүүлэхэд сөрөг үр дагавар гарах эсэхэд анхаарлаа хандуулна гэж гишүүд онцоллоо.
Үүнээс гадна стандартын төслүүдийг нэг бүрчлэн нухацтай хэлэлцэн гарч болох сөрөг үр дагаврыг арилгах зорилгоор хэлэлцсэн таван стандартын төслүүдтэй нийцүүлэн төмөр бетон бүтээцийн ган туйвангийн техникийн шаардлагыг тогтоосон буюу үйлдвэрлэлийн, мөн импортоор ган туйванг оруулж ирэхэд тавих буюу нийлүүлэлтийн нөхцлийг тогтоосон үндэсний хоёр стандартын төслийг боловсруулах нь зүйтэй гэж үзэж байна.
Стандартын төслүүдийг дахин сайжруулан боловсруулахдаа төмөрлөгийн болон барилгын салбарын хэрэглэж байгаа техникийн үзүүлэлтийн нэр томьёо, хэллэг зэргийг нэг мөр адил болгох, мөн Олон улсын стандартчиллын байгууллагаас гаргасан стандартыг судлан үзэж, стандартын төслүүдийг 14 хоногийн дотор дахин боловсруулан хэлэлцүүлэхийг Төмөрлөгийн стандартчиллын техникийн хорооны гишүүдэд үүрэг болголоо.
Төслүүд:
  • “MNS JIS 3112:2002 Төмөр бетон бүтээцийн ган туйван. Техникийн шаардлага” стандартын шинэчилсэн төсөл  /УУХҮЯ-Ажлын хэсэг/,
  • GB/T 1499-1 Төмөрбетон бүтээцийн ган. 1-р хэсэг: Халуунаар цувисан гөлгөр туйван /БХБЯ-Ажлын хэсэг/,
  • GB/T 1499-2 Төмөрбетон бүтээцийн ган. 2-р хэсэг: Халуунаар цувисан хавиргат туйван /БХБЯ-Ажлын хэсэг/,
  • ГОСТ 5781 Төмөрбетон бүтээцийг бэхжүүлэх зориулалттай ган туйван. Техникийн нөхцөл /БХБЯ-Ажлын хэсэг/,
  • ГОСТ 34028 Төмөрбетон бүтээцэд зориулсан цувимал ган туйван. Техникийн нөхцөл /БХБЯ-Ажлын хэсэг/ стандартын төслүүдийг хэлэлцлээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ