Хан-Уул дүүргийн наймдугаар хорооны Тайны аманд иргэн С шашны зан үйл үйлдэж байгаад гал алдаж, 0.2 га газрын шар өвсийг шатаажээ. Галыг хөдөлгөөнт эргүүлийн дөрвөн алба хаагч унтраасан байна.
Иргэд ногоон бүс, зуслангийн чиглэлд зорчихдоо:
-Түлсэн гал, асаасан шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах
-Түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байх
-Зуслан, гэр хорооллын хашаанд шар өвс шатаахгүй байх, хадаж цэвэрлэх
-Шашны зан үйл хийж ил задгай гаргахгүй байх
-Айл өрх бүр халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх
-Хашааны шар өвсийг шатаахгүй байхыг анхааруулж байна.