Нүдний шилтэй Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Ховд аймгийн “ерөнхийлөгч” Э.Болормаа нутагтаа айлчлуулж буй үйл явдал олны дургүйг хүргээд авлаа. Ховд аймгийн “ерөнхийлөгч” Э.Болормаагийн аавыг А.Энхбат гэдэг бөгөөд 1981 онд Ховд аймгийн төвийн 10 жилийн хоёрдугаар дунд сургууль төгсөж байжээ. БОАЖЯ-ны Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтсийн дарга. Тус яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалд яригдаж байсан ч охин нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөхөөр ажилладаг тул “ашиг сонирхлын зөрчил үүснэ” гэж үзээд нэрийг нь татаж байсан түүхтэй юм. Ямар зүйл яригдаж Э.Болормаа Ховд аймагт очиж “ерөнхийлөгч” болсон нь ардаа басхүү нууцыг агуулдаг нь үнэн.
Гадаадын том сургууль дүүргэсэн Ховдын маань Улаанбаатар хотоос ирсэн Ерөнхийлөгчийг угтахын тулд цэрэг цуух жагсааж, энгийн ардуудыг хүйтэн цардмал талбайд хивс цэвэрлүүлэн цэмцэрхсэн нь Монголчуудын бухимдлыг ихээр төрүүлэв. Төрд хүндэтгэл байх ёстой. Гэхдээ цэвэрлэгч бол цэвэрлэгч гэдэг энэ өчүүхэн зүйлийг л олж харах ухаан дутуу байгаа юм.
Иргэд:Энэ өдөр ерөнхийлөгчийгхүлээн авсан засаг дарга нар үнэхээр өрөвдөлтэй харагдаж бна.Үйлчлэгч бол амьдрахын тулд ажиллаж байгаа энэ нь амьдрал юм.Харин үүрэг өгч ажил хийлгэсэн дарга нарт хүн чанар,ухамсар гэж даанч алга,тэнэгүүд юм.Альч хот суурин газар хөгжиж бгаа учир хуучин барилга байгууламж байх нь хөгжил.Түүнийг ганц ерөнхийлөгч ирэх сургаар өнгөлөн далдлалт хийдэг өрөвдөлтэй юмхэмээн бараг л зургийн тайлбартай, үйл явдлын зураглалтайгаар үзэл санаагаа илэрхийлсэн.
Монгол хүмүүнлэг, энэрэнгүй, ардчилсан нийгэмбайгуулах гэж байгааг МАН нь ч ойлгоогүй, улс аймгийн, бүр сум багийн“ерөнхийлөгч”-д нь ухамсарлаагүй байгаа нь харамсалтай.Жинхэнэ үнэн бол хоёр хүнийг аятайхан зогсоохын тулд хоёр эмэгтэй хүн аягүйхэн мөлхөж болохгүйд л байгаа юм.
Ингэхээр дарга гэдэг өвчин “дарга” нараас салахгүй нь. Энэ өвчнийг эмнэлэгт эдгээдэггүй юм аа. Энэ өвчнийг шорон эдгээдэг. Дарга бологсод сүүлдээ шорон руу одогсод болдгийг бодохоор энэ өвчнийг эдгээдэг газар нь шорон л болж таарч байгаа юм. Сүүлийн жилүүдэд шорон дарга нарт урилгатай байгаа. Харин тэнд айлчлахад улаан хивс дэвсдэггүй юм билээ шүү!!!
https://asu.mn/content/17265