Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Аймгийн газар нутгийн 52 хувийг тусгай хамгаалалтад авчээ


Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймаг нь Монгол Алтайн уулс, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говийн ихэнх хэсгийг хамарсан 7.6 сая га нутаг дэвсгэртэй.
Тэгвэл одоогийн байдлаар аймгийн нийт газар нутгийн 52 хувийг улсын болон орон нутгийн тусгай хамгаалалтад авсан гэж Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас мэдээллээ.
Тухайлбал, нийт газар нутгийн  2 654 576 га буюу 34.9 хувь ньулсын тусгай хамгаалалтадорсонбайна. Харин725765.1 га буюу 9.5 хувьнь орон нутгийн тусгай хамгаалалттайгазар нутагт багтажбайна. 

Ховд аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нэн ховор, ховор амьтан, ургамлын тархац нутаг, усны эх, байгалийн үзэсгэлэнт өвөрмөц тогтоцтой, түүхийн дурсгалт газрыг улсын болон орон нутгийн тусгай хамгаалалтадавахаар тусгасан байдаг.
Мөн Ховд аймгийн ногоон хөгжлийн хөтөлбөрт /2016-2026 он/ экологийн хувьд чухал газар нутгийн 55-аас доошгүй хувийгулсын болон орон нутгийн хамгаалалтад авахаар тусгасан аж. 
Монцамэ агентлаг
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ