Электрон тамхины хэрэглээг хуульчлах шаардлагатай байгааг УИХ гишүүн М.Оюунчимэг хэллээ.
Тэрбээр "Электрон тамхитай холбоотой хамгийн чухал асуудал бол татвар юм. Одоо ямар нэгэн татвар, хяналтгүй хил гаалиар орж ирж байгаа. Үүнээс болж хэрэглээ нь ихсэж, насанд хүрээгүй хүүхдүүд донтож байна. Иймд Эрүүл мэндийн сайд асан С.Энхболд даргад үүрэг, чиглэл өгсөн. Мөн ЭМ-ийн сайд С.Чинзориг бидэнтэй санал нэгтэй байгаагаа илэрхийлсэн. Эрүүл мэндийн яамнаас мэдээлэхдээ Электрон тамхины хэрэглээг шийдэх хуулийн төсөл бэлэн болсон гэсэн" хэмээв.