Ховд аймгийн эрүүл мэндийн салбарт 1300 гаруй хүн ажиллаж байгаагийн 20 орчим хувь нь эмч нар юм. Иймээс эмч нарын бүтээлч сэтгэлгээ, хөгжлийг дэмжиж,эрдэм судлалын ажлыгнь өргөжүүлэх, нотолгоонд суурилсан эмнэлзүйн мэдлэг ур чадварэзэмшүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах зорилготойолон талт ажлыг зохион байгуулж байна. Тодруулбал, Бүсийн оношилгоо эмчилгээний төв дээрэнэ сарын 29-нд "Эмч-Судлаач-2023" сэдэвт онол практикийн бага хурал зохион байгуулж, эмнэлзүй, уламжлалт анагаах ухаан, нийгмийн эрүүл мэнд, эмнэл зүйн зарим тохиолдлуудын чиглэлээр 18 илтгэл хэлэлцлээ.
Дэлхийн эмч нарын өдөр өнөөдөр тохиож буй. Тус өдрийг тохиолдуулан зохион байгуулсан онол, практикийн бага хурал нь эмч, эмнэлгийн мэргэжилтний шинжлэх ухаанч хандлагыг нэмэгдүүлээд зогсохгүй ажлын сайн туршлагаа түгээн дэлгэрүүлэх, тулгамдаж буй асуудлуудаа шийдвэрлэх, нотолгоонд суурилсан зөвлөмж боловсруулан цаашид эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд ашиглах боломж бүрдүүлдгээрээ онцлогтой.
Энэ удаагийн хурлын үр дүнд судалгааны ажил боловсруулах арга аргачлал эзэмшсэн байдал, практик ач холбогдол зэргийг харгалзан үзэж мэргэжилтнүүдийн зүгээс гурван шилдэг илтгэлийг шалгарууллаа.
Тэргүүн байрт“Эх барих эмэгтэйчүүдийн клиникийн эрхлэгч эмч Б.Нансалмаагийн“Пренатал үеийн илрүүлэг, оношилгооны эмнэлзүйн ач холбогдол”,хоёрдугаар байртУламжлалтын их эмч С.Нямцэцэгийн “Сарангэрэлт эмчилгээний ном дахь Шамбарам өвчнийг анагаах уламжлалт жорын клиник судалгаа”,гуравдугаар байртТархвар судлаач, эрүүл ахуйч Б.Нямцацралын“Ховд аймгийн БОЭТ-ийн 2018-2022 оны нян судлалын шинжилгээний тоон мэдээлэлд хийсэн дүн шинжилгээ” сэдэвт илтгэл тус тус шалгарч, шагнуулсан байна.