Өмнөговьчууд УИХ-ын дарга Г.Занданшатарт хүсэлт хүргүүлэхээр болжээ Тодруулбал, Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ -ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Н. Наранбаатар нарын бүрэн эрхийг түтгэлзүүлэх талаар Өмнөговь аймгийн иргэд сонгогчид, МУ-ын үндсэн хуулийн 16.9-т заасны дагуу шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй, мөн 21.2 дахь хэсэг УИХ-ын гишүүнийг Монгол улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, 4 жилийн хугацаагаар сонгоно гэж заасан.
Иймд аймгийн иргэд, ИТХ-ын төлөөлөгчид Өмнөговь аймгийн 73 мянган иргэд УИХ-д төлөөлөлгүй болох, Өмнөговьчууд МУ-ын үндсэн хуульд зааснаар төрийн үйл хэрэгт шууд оролцох эрх хөндөгдөж байгаа учраас энэхүү хүсэлтийг хуралд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжжээ.