Улсын аварга малчин өрх шалгаруулах ажлын хүрээнд Баянхонгор аймгаас журмын дагуу аймгийн ХХААГ дээр шалгаруулалт хийж, хамгийн өндөр үнэлгээ авсан С.Бямбасүрэн нарын найман малчны материалыг ХХААЯ-нд хүргүүлсэн. Гэтэл УИХ-ын гишүүн С.Ганбаатар болон түүний туслах нар нь Засгийн газрын зарим албан тушаалтнуудтай хувилдан Баянхонгор аймгаас журмын дагуу авсан нэрсээс малчин С.Бямбасүрэн, Д.Ринчиноров нарын нэрсийг хасаж, оронд нь Баацагаан сум, Галуут сумын хоёр малчныг оруулсан байна. Иймд эрх мэдэл, албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж, бусдыг хохироосон УИХ-ын гишүүн С.Ганбаатар нарын хууль зөрчсөн үйлдлийг шалгаж өгнө үү
https://ergelt.mn/news/47/single/31120