Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан, Ц.Цэрэнпунцаг нарын зөрчил хүндэрч, Завханы засаг дарга Д.Түвшинжаргалыг огцруулах асуудлыг дөрөв дэх удаагаа оруулж ирэв


Өрсөлдөх чадварын индексээрээ сүүл мушгиж 21 аймгаас 20 дугаар байрт ордог Завхан аймаг Засаг даргаа огцруулах асуудлыг дахин хэлэлцэх нь. Тодруулбал, ирэх сарын 02-ны өдрийн 11.00 цагт /2023.03.02/ аймгийн ИТХ-ын ээлжит бус хурлыг цахимаар болон танхимаар хуралдуулж Засаг дарга Д.Түвшинжаргалыг огцруулах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхээр тов зарлажээ. 
Энэ нь тэдний 2020 оноос хойш "Дээрх агуулгаар зарласан дөрөв дэх хурал". Тиймээс ирэх сард товлосон хуралд ихээхэн бэлдэж, санал хайрцаглахаар хаа, сайгүй гүйлдэж буй сурагтай.
Ерөөс 2020 оноос хойш Завханы удирдах аппаратанд болсон үйл явдлыг дүгнэвэл "хошин шог". Эдгээрээс 2022 оны нэгдүгээр сард болсон Д.Түвшинжаргалыг огцруулах хоёрдугаар хурлын үйл явцыг жишээ болгон дурдвал, аймгийн ИТХ-ын МАН-ын 21, АН-ын 19, бие даагч нэг нийт 41 төлөөлөгчийн 21 гишүүн нь түүнийг Засаг даргаас огцруулахыг "Дэмжсэн" бол 20 нь "Дэмжээгүй" гэх дүн гарсан байдаг. Харин тус саналын дүнг  н.Пүрэвдорж, н.Отгонням, н.Дашдондов гэх гишүүд нэгтгэж МАН, АН-ын бүлгийн дарга нар нь хянасан бөгөөд Засаг дарга Д.Түвшинжаргалыг огцруулахыг дэмжсэн 21 төлөөлөгчийн нэг нь “дэмжсэн” гэх бичгийн өмнөх тоог дугуйлахдаа зүрхээр тэмдэглэсэн нь маргаан үүсгэж, эцэст нь дахин санал хураалт явуулсан. Санал хураалтаар АН-ын бүлгийн хоёр гишүүн өмнөх саналаасаа буцаж, "Засаг даргыг огцруулахгүй" гэх санал өгснөөр Д.Түвшинжаргал албан тушаалдаа үлдэж байсан юм. 
Үүний дараа ИТХ-ын гишүүд нь Улаанбаатар хотод ирж Засаг даргаа огцруулах асуудлаар удаа дараа хэвлэлийн бага хурал хийж, дахин нэг хуралдсан ч мөн л огцруулж чадаагүй. Хамгийн сүүлд тус аймаг ИТХ-ын даргаа огцруулсан. Тэгвэл энэ бүх будилааны ард Завхан аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Баярсайхан, Ц.Цэрэнпунцаг нарыг байдаг гэх мэдээлэл байна.
Тэд Засаг даргын асуудлаар зөрчилтэй байр, суурьтай бөгөөд Б.Баярсайханы хувьд Д.Түвшинжаргалыг "ажил хийдэггүй" хэмээн голдог гэх. 
Харин Д.Түвшинжаргал нь УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагтай дунд сургуулийн нэг ангийн найзууд, өнгөрсөн сонгуульд хамтран зүтгэсэн. Өөрөөр хэлбэл, Ц.Цэрэнпунцаг нь Д.Түвшинжаргалыг дэмжиж Засаг дарга болгосон байдаг. Гэтэл дээрх хоёр гишүүний зөрчил аймгийн удирдах байгууллагыг тогтворгүй болгож гурван жилд дөрвөн удаа бужигнуулж байна.  Нөгөөтэйгүүр, Засаг дарга Д.Түвшинжаргал нь орон нутагтаа ажил хийдэггүй, шинийг санаачилдаггүй гэх шүүмжлэлтэй байдаг. Түүний оронд Засгийн газрын хэрэг, эрхлэх газарт ажилладаг нэр бүхий хүнийг томилох тохирооч мөн яригдаж эхэлжээ. 

https://isee.mn/n/47084
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ