Шанхай хот нь нисэх онгоцны аж үйлдвэрийн томоохон систем байгуулах ажлыг эрчимжүүлж, инновацыг нэгтгэхэд анхаарч, ARJ21 шинэ бүс нутгийн нисэх онгоцыг өргөн хүрээнд хүргэх, C919 том зорчигч тээврийн нисэх онгоцыг анхны хэрэглэгчдэд хүргэхийг дэмжин ажиллаж байна.
Шанхай хотын Шинжлэх ухаан, технологийн комиссоос 01-р сарын 10-нд гаргасан "2022 оны Шанхайн шинжлэх ухаан, технологийн дэвшлийн тайлан"-д дурдсанаар 2022 оны 12-р сард C919 том зорчигч тээврийн нисэх онгоцны анхны онгоцыг анхны хэрэглэгч China Eastern Airlines-д хүргэсэн нь зах зээлийн үйл ажиллагааны эхний алхам болсон байна. 2022 оны жилийн эцсийн байдлаар Хятадын бие даан судлан бүтээсэн C919 нисэх онгоц нь 32 үйлчлүүлэгчээс нийт 1035 захиалга авсан байжээ.
ARJ21 нисэх онгоцыг 2022 оны 12-р сард анхны гадаад үйлчлүүлэгч Индонезийн Lingya Airlines-д хүргэсэн юм. 2022 оны жилийн эцсийн байдлаар ARJ21 нь 25 үйлчлүүлэгчээс 690 захиалга авч, дотоодын болон гадаадын 9 үйлчлүүлэгчдэд нийт 100 онгоц хүлээлгэн өгч, 6 сая орчим зорчигчийг аюулгүй тээвэрлэж, 316 чиглэлд үйл ажиллагаа явуулж, 118 хотод хүрсэн байжээ.

Зохиогч: | ДҮН ШЮЙ |
Найруулагч: | Б.АРИУХАН |
Эх сурвалж: | news.cn |