Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хэнтий аймгийн Онцгой байдлын газар “Хүүхдийн түр амрах өрөө”-тэй болжээ


Хэнтий аймгийн Онцгой байдлын газраас алба хаагчдын гэр бүл, нийгмийн хүрээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийн эрсдэлт нөхцөлд орохоос урьдчилан сэргийлэх, хамгаалах үүрэг, хариуцлагаа биелүүлэх ажлын хүрээнд байгууллагын ажилчдын хүүхдүүдэд зориулсан ээлтэй орчин бүрдүүлэн ажиллаж байна.
Энэ хүрээнд Онцгой байдлын газар, Бор-Өндөр хот дахь Онцгой байдлын хэлтэс, Батноров сум дахь Гал түймэр унтраах, аврах 42 дугаар анги тус бүр “Хүүхдийн түр амрах өрөө”-г тохижуулж, алба хаагчдын хүүхдүүдэд үйлчилж эхэллээ.
Ингэснээр бага насны хүүхдээ харгалзах хүнгүйгээр гэрт нь үлдээхгүй байх эрсдэлээс сэргийлэх, хүүхэд, эцэг эхийнхээ хараа хяналтад тоглож наадах эрхийг бий болгох, гэр бүлийн ажлын цагаар “хүүхдээ харах“ тулгамдсан асуудлыг шийдвэрлэлээ гэж Хэнтий  аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ