Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын нутагт өнөөдөр буюу энэ сарын 27-ны өдрийн 06:56:16 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Нарийнтээл сумын Засаг даргын Тамгын газрын дарга болон тухайн газарт нутагладаг малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлэв.