ӨМӨЗО ухаалаг боомтын байгуулалтаас гардан гаалийн бүрдүүлэлт, хяналт шалгалтын журмыг тасгалтгүй сайжруулж байна.
Ухаалаг боомтын хяналт шалгалтын системийг байгуулан, гаалийн бүрдүүлэлтийн ажилд дэм болж, ачааны тээврийн хэмжээгээр гурван жил дараалан Хятадын хуурай газрын хилийн боомтуудад тэргүүлж байна.

12-р сарын 05-ны өдөр Ганцмод боомтод 6 км урт AGV (автомат удирдлагатай тээврийн хэрэгсэл) нисгэгчгүй хил дамнасан тээврийн сувагт ажиллан, Хятад, Монголын станцуудын хооронд автоматаар бараа ачаалж байв.
2022 онд ашиглалтад орсноос хойш Хятад дахь энэхүү анхны хил дамнасан AGV тээврийн шугам нь 10 сая тонн гаруй ачаа тээвэрлэж, ухаалаг шинэчлэл нь үр ашгийг иж бүрэн сайжруулахад хүргэсэн байна.
Урад гаалийн хяналты ажилтан Биан Ци:
- Энэхүү систем нь нисгэгчгүй ажиллаж, тээврийн хэрэгслийг автоматжуулснаар ажлын үр ашгийг илт дээшлүүсэн. Ухаалаг хяналтын газар, AGV нь нэвтрэхээс эхлээд шалган нэвтрүүлэх цэгээр дамжин өнгөрөхөд ердөө хоёроос гурван минут зарцуулдаг бол ухаалаг хяналтын цэгүүдийн хаалгыг онгойлгох хугацаа арав гаруй секунд л зарцуулдаг болсон гэж хэллээ.
ӨМӨЗО-ны хилийн хяналт, гааль зэрэг олон шалган нэвтрүүлэх боомтыг нэг цэгт нэгтгэж, тээврийн хэрэгсэл нэг зогсолтоор шалгалтаа дуусгаж, өмнө нь 10 гаруй минут зарцуулдаг байсныг 15 секунд болгон багасгасан байна. Үүний зэрэгцээ шаардлага хангасан ашигт малтмалын бүтээгдэхүүн, нүүрс, модыг хилээр нэвтэрсэн даруйд нь гаргах боломжийг бүрдүүдсэн байна. Хяналт шалгалтын явцад том машин шалгах тоног төхөөрөмж, хиймэл оюун ухаант дүрсийг хянах системийг өргөн ашиглаж хяналтын ажилтны ажлын хэмжээг багасгажээ.
Өвөр Монголын Өөртөө Засах Орны Боомтын Албаны орлогч дарга Цао Жүнпэй:
- Бид ухаалаг боомт байгуулах цогцыг бүрдүүлж байна. Авто замын боомтуудад өмнө нь тархай бутархай байсан хяналтын цэгийн шалгалтын үйл явцыг нэг цэгт нэгтгэхийн хамт ухаалаг хяналтын системийг ашиглан ажлын үр ашгийг нэмж байна. Одоогийн байдлаар Өвөр Монгол орны AGV нисгэгчгүй хил дамнасан тээвэрлэлтийг сайн туршлага болгон улсын хэмжээнд сурталчилж байгаа гэж хэллээ.
Цэхээ боомтод AGV загвараас гадна 5G ухаалаг, жолоочгүй хүнд даацын машины хил дамнасан тээврийн шинэ загварыг судалж байна. Өдгөө туршилтын таван хүнд даацын машин 2500 гаруй удаа гаалийн бүрдүүлэлт хийсэн бөгөөд 2026 онд туршин шалгах ажлыг дуусгах төлөвтэй байна. Хүлээн зөвшөөрч нээлтээ хийхэд Хятадын 5G орчинд суурилсан найдвартай нисгэгчгүй хил дамнасан тээврийн суваг болох юм.
Энэ оны 01-р сараас 10-р сар хүртэл ӨМӨЗО-ын боомтуудын нийт ачааны хэмжээ 112 сая тоннд хүрч, 11.77 хувиар нэмэгдэн, нийт хэмжээгээрээ үндэсний хуурай замын хилийн боомтуудын дунд тэргүүлсэн хэвээр байна.
Өвөр Монголын Өөртөө Засах Орны Боомтын Албаны орлогч дарга Цао Жүнпэй:
- Ухаалаг иж бүрэн шинэчлэлийн арга хэмжээний үр дүнд Өвөр Монголын боомтуудын гаалийн бүрдүүлэлт, хяналт шалгалтын нийт хугацаа өмнө нь 40 гаруй минут байсныг 10 минут хүртэл багасгаж, ажлын хүч чадлыг 70 гаруй хувиар хэмнэжээ гэж хэлэв.








