
Хөвсгөл аймагт өчигдөр буюу /2025-11-30/-ны өдөр "Pajero" загварын суудлын автомашин бүрэн шатаж байсныг Онцгой байдлын газрын алба хаагчид бүрэн унтраасан байна.
Тодруулбал, Хөвсгөл аймаг, Алаг-Эрдэнэ сум Хатгал тосгоны Жанчив толгойн “Битүүгийн хаяа” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 100 км, ангийн байрлалаас баруун зүгт 12 км/ Автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 16:24 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хатгал тосгон дахь 69 дүгээр ангийн алба хаагчдыг очиход, "Pajero" загварын суудлын автомашин бүрэн шатаж байсныг унтраасан.






