http://www.nutag.mn
Нүүр
Бидний тухай
Редакцийн бодлого
Холбоо барих
No Result
View All Result
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхийд
Урлаг
Спорт
Фото
Видео
Уул уурхай
Шар мэдээ
Бусад
Ярилцлага
Нийтлэл
Эрүүл мэнд
Сонин хачин
No Result
View All Result
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхийд
Урлаг
Спорт
Фото
Видео
Уул уурхай
Шар мэдээ
Бусад
Ярилцлага
Нийтлэл
Эрүүл мэнд
Сонин хачин
No Result
View All Result
No Result
View All Result
Увс
Хөвсгөл
Баян-Өлгий
Сэлэнгэ
Дундговь
Булган
Ховд
Говь-Алтай
Завхан
Орхон
Архангай
Сүхбаатар
Дорноговь
Говьсүмбэр
Өмнөговь
Өвөрхангай
Баянхонгор
Хэнтий
Дорнод
Дархан-Уул
Төв
Улаанбаатар
Nutag.mn
»
Онцлох
» Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 3.2-8.9 хувиар өсжээ
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 3.2-8.9 хувиар өсжээ
2024/07/22 - 09:29
Хуваалцах
Жиргэх
Үндэсний статистикийн хорооноос 2024 оны эхний хагас жилийн голлох статисик мэдээллүүдийг танилцууллаа.
Нэг ажилтанд ноогдох сарын дундаж цалин 2024 оны нэгдүгээр улирлын байдлаар 2.3 сая төгрөг болсон байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 24.7 хувиар нэмэгджээ.
Ажиллагчдын сарын дундаж цалингийн индекс 2020 оноос 87.1 хувиар нэмэгдсэн хэдий ч худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалингийн индекс 32.4 хувиар нэмэгдсэн байна.
Нэг ажилтанд ноогдох сарын дундаж цалинг салбараар нь авч үзвэл уул уурхай, олборлолтын салбарын ажилчдын цалин хамгийн их буюу дунджаар 5.7 сая төгрөг байгаа бол зочид буудал, байр сууц болон нийтийн хоолны үйлчилгээний салбарын ажилчдын цалин хамгийн бага буюу дунджаар 1.4 сая төгрөг байна.
Инфляцын түвшин 5.1 хувиар өсжээ
2024 оны зургаадугаар сард хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 5.1 хувиар, өмнөх сараас 0.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Харин аймгуудад хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 3.2-8.9 хувиар өссөн байна.
Инфляцын түвшин өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5.1 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан байна. Үүнийг бүлгээр нь авч үзвэл
-Хүнсний бараа, ундаа ус - 4.7 хувь
-Согтууруулах ундаа, тамхи – 5.0 хувь
-Хувцас, бөс бараа, гутал – 5.4 хувь
-Орон сууц, ус, цахилгаан, түлш – 4.7 хувь
-Гэр ахуйн тавилга, бараа – 5.4 хувь
-Эм тариа, эмнэлгийн үйлчилгээ – 6.6 хувь
-Тээвэр - 0.6 хувь
-Холбооны хэрэгсэл, шуудангийн үйлчилгээ – 1.2 хувь
-Амралт, чөлөөт цаг, соёлын бараа үйлчилгээ – 5.3 хувь
-Боловсролын үйлчилгээ – 16.8 хувь
-Зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээ – 9.6 хувь
-Даатгал, санхүүгийн үйлчилгээ – 5.3 хувь
-Бусад бараа, үйлчилгээ – 11.3 хувиар тус тус өссөн байна.
Гадаад худалдааны тэнцэл 2.5 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа
Монгол Улс 2024 оны эхний зургаан сарын байдлаар нийт 148 улстай гадаад худалдаа хийсэн. Нийт гадаад худалдааны бараа эргэлтийн хэмжээ 13.3 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 7.9, импорт 5.4 тэрбум ам.доллар байна.
Гадаад худалдааны тэнцэл 2.5 тэрбум төгрөгийн ашигтай гарсан байна. Харин өмнөх оны мөн үетэй харьцуулахад 772.4 сая ам.доллароор буурсан үзүүлэлттэй байна.
Экспорт өмнөх оны мөн үеэс 4.4 хувиар, импорт 25.9 хувиар өссөн байна. Нийт экспортын 93.6 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн, 4.2 хувийг ХАА-н бараа бүтээгдэхүүн эзэлж байгаа бөгөөд нийт экспортын 92.7 хувийг БНХАУ руу, 4.3 хувийг Швейцар Улс руу хийжээ.
Импорт 5.4 тэрбум ам.доллар болж өмнөх оны мөн үеэс 25.9 хувиар өсжээ
Импорт өсөхөд голлон нөлөөлсөн бараа бүтээгдэхүүнийг импортын мөнгөн дүнгээр авч үзвэл
Суудлын авто машин 44.4 хувиар,
Дизель түлш 24.2 хувиар,
Ачааны автомашин 51.2 хувиар тус тус өссөн байна.
Импортын бүтцыг авч үзвэл эрдэс бүтээгдэхүүн буюу нефтийн бүтээгдэхүүн нийт импортын 22.3 хувийг,
-Машин, механтик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл 21 хувь,
-Тээврийн хэрэгсэл, түүний эд анги 21 хувь,
-Үндсэн төмөрлөг, түүгээр хийсэн бүтээгдэхүүн 8.6 хувь,
-Хүнсний бэлэн бүтээгдэхүүн 7.1 хувийг тус тус эзэлж байна.
Төлбөрийн тэнцэл ашигтай гарлаа
Төлбөрийн тэнцэл энэ оны эхний таван сарын байдлаар 351.4 сая ам.долларын ашигтай гарсан байна. төлбөрийн тэнцлийн ашиг өмнөх оны мөн үеэс 152.9 сая ам.доллароор буурсан байна.
-Урсгал дансны тэнцэл 2024 оны эхний таван сард 435.4 сая ам.долларын алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеэс алдагдал 819.1 сая ам.доллароор нэмэгдсэн байна.
-Санхүүгийн дансны тэнцэл 2024 оны эхний таван сард 1.1 тэрбум ам.долларын ашигтай гарч, ашиг өмнөх оны мөн үеэс 1.2 тэрбум өс доллароор өссөн байна.
Нийт өрийн үлдэгдэл өмнөх оныхоос 30.9 хувиар өссөн байна
Уг өсөлтөд иргэдийн зээлийн өрийн үлдэгдэл 40.2 хувиар өссөн нь голлох нөлөө үзүүлжээ.
Харин хувийн байгууллагын өрийн үлдэгдэл 17.6 хувь буюу хоёр их наяд төгрөгөөр өссөн байна.
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2024 оны эхний хагсад 15.6 их наяд төгрөг болсон байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад нийт үйлдвэрлэлийн хэмжээ 16.4 хувь буюу 2.4 их наяд төгрөгөөр өссөн байна.
скачать dle 12.0
Холбоотой мэдээ
Монгол Улсын дундаж цалин 1 сая 830 мянга болжээ
Хятадад хэрэглээний зардал өсчээ
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх сараас нэг хувиар өсчээ
Хонины махны үнэ буурчээ
Өрхийн орлого буурч, өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэв
Next Post
This Chinese Province Says It Faked Fiscal Data for Several Years
Шинэ мэдээ
Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын албан хаагчдад мэргэжил, арга зүйн
2026/07/01, 15:59
Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд барьж буй цэцэрлэгийн
2026/07/01, 14:54
Энхтайваны гүүрний эвдрэлийг шөнийн цагаар засаж байна
2026/06/30, 16:06
Хөвсгөл нуурын аялал жуулчлалын гол бүсүүдийг холбосон зам
2026/06/30, 15:57
Үндэсний сур харвааны шилдгүүд тодорлоо
2026/06/30, 15:28
Хөвсгөл нуур орчимд хаягдлын олон улсын стандартын
2026/06/30, 13:59
Төв аймгийн Заамар суманд хяналт шалгалт үргэлжилж байна
2026/06/30, 11:05
Консулын газрын асуудал ба үндсээр ялгаварлахгүй байх тухайд
2026/06/30, 10:08
Зураг дарж торгууль илгээхийг болиулах өргөдөл санаачилжээ
2026/06/29, 14:41
Элтон Жон Монголд ирнэ
2026/06/29, 14:38
Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх
2026/06/29, 14:04
Дэлхийн хамгийн хямд 5 автомашин
2026/06/29, 12:49
Ногоон автобусны хэргээс "хуурай" гарсан Ж.Сүхбаатар
2026/06/29, 12:30
Дорноговийн Эрдэнэ суманд E-Nam 3.0 цахим системийг
2026/06/29, 12:22
Говь-Алтай аймаг хорио цээрийн дэглэмийг 28 хоног
2026/06/29, 11:39
Баянхонгор аймгийн Богд сумаас оролцогч Д.Амгалан гурван
2026/06/29, 10:47
Оросын иргэд банкуудаас хагас их наяд рублийн хадгаламжаа
2026/06/29, 10:27
Д.Ням-Очир: Хорьдол Сарьдагт маань ан амьтдын тоо толгой
2026/06/29, 10:27
"Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган
2026/06/26, 18:28
Томоохон голуудын усны түвшинг нэмэгджээ
2026/06/26, 10:40
Шүлхий өвчний тархалт нэмэгдэж байгаа тул Ховд аймаг баяр
2026/06/26, 10:34
Сэлэнгэ аймагт ховор амьтан болох Халиун бугыг хууль бусаар
2026/06/25, 17:02
Э.Батхишиг: Аяллын компаниудыг сайн судалж, гэрээ хийж
2026/06/25, 15:19
Дархан-Уул аймгийн хэмжээнд 131,598 толгой малд шүлхий
2026/06/25, 12:48
Ашиг хонжоо олох зорилготой хүмүүсийн золиос болсноор
2026/06/25, 11:12
З.Мэндсайхан сайд нутгийнхнаа тойглож явна
2026/06/24, 17:47
Дархан-Уул аймгийн баг тамирчид 57:29 секундын амжилтаар
2026/06/24, 17:45
13 аймгийн баяр наадмыг урагшлуулж, зохион байгуулна
2026/06/24, 17:28
Фото: Хөвсгөл нуурын 33.1–171 метрийн гүнээс татан гаргасан
2026/06/24, 17:26
Долдугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног
2026/06/24, 16:19