Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Нийслэл рүү 180 тарваганы тулам нэвтрүүлэхийг завджээ


Төв аймгийн Лүн сумын шалган нэвтрүүлэх хяналтын цэгээр  энэ сарын 06-ны өдөр 180 толгой тарваганы тулмыг хууль бусаар тээвэрлэн нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг илрүүлэн шалгаж байна.  Уг үйлдэлд зөрчлийн хэрэг нээн шалгаж байгаа ба хууль бусаар агнан, тээвэрлэсэн тарваганы тулмыг Зооноз өвчин судлалын үндэсний төвд шилжүүллээ.
 
сонин mn
 
Иймд иргэдэд хориглосон хугацаанд тарвага агнах, тулам, нойтон мах, эд эрхтэнг зарах, худалдан авах, тээвэрлэх зөрчил гаргахгүй байхыг анхааруулж байна.
 
Зөрчил гаргасан тохиолдолд, Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл /тээврийн хэрэгслэл/, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирлыг /Монгол Улсын Засгийн газрын  2011 оны 23-р тогтоолоор баталсан  “Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ”-г/ хоёр дахин нэмэгдүүлэн, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулдаг.
 
сонин mn
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ