Архангай аймгийн Зоонозын өвчин судлалын төв 2022 оны зоонозын халдварт өвчний хариу арга хэмжээний төлөвлөгөөний дагуу Цэнхэр сумын таван жуулчны баазад урвах тахал буюу холер өвчний вибрион илрүүлэх хяналтын шинжилгээг хийжээ. Тус шинжилгээгээр 186 сорьцыг дээжилж, нян харах, нян судлалын аргуудаар шинжлэхэд, холерын вибрион илрээгүй байна.
Мөн жуулчны баазуудын ажилчдад холер өвчний талаар яриа хийж зөвлөмж тараасан байна.