Үндэсний баяр наадмын өмнө Булган аймагт авторалли уралдаан болно. Уг уралдаан аялал жуулчлалын жилд зохиулан цөлжилтийн эсрэг нийтийн дуу хоолойг нэгтгэх зорилгоор зохмон байгуулна гэж аймгийн Байгал орчин, аялал жуулчлалын газар мэдээллээ. Байгаль орчин сүйтгэхгүй, мэргэжлийн түвшинд, соёлын аялал хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөж буй уг уралдаан Баяннуур сумын Чин толгойн түүхэн цэгээс эхлэн соёлын дурсгалт газруудаар дамжсаар Рашаант сумын Элсэн тасархайд барианд орох юм. Уралдааныг тус аймгийн өмнөд бүсийн зургаан сумын нутгийг дамжуулан зохион байгуулахаар төлөвлөж байна.