Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хууль бусаар эрчим хүч хэрэглэсэн 948 хэрэглэгчийг илрүүлжээ



Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ/УБЦТ/ ТӨХК-ийн Хяналт аюулгүй ажиллагааны хэлтсээс 2021 онд хийсэн хяналт шалгалтын явцад цахилгаан эрчим хүчийг зүй бусаар хэрэглэсэн 948 хэрэглэгчийг илрүүлжээ. Үүнээс лабораторид 88 мянга гаруй тоолуурыг хэмжиж баталгаажуулснаас 143 хэрэглэгч тоолуур болон гүйдлийн трансформаторын холболт, программд өөрчлөлт оруулсан зөрчил илэрсэн байна.
Мөн цахилгаан эрчим хүчээр хангах гэрээгүй, техникийн нөхцөл болон зөвшөөрөлгүйгээр дур мэдэн холболт хийсэн, тоолуур хэмжих хэрэгслийн битүүмжлэлийн лац хөндсөн 805 зөрчил илэрчээ. Дээрх илэрсэн зөрчилд 10575.5 мян.кВт.цагийн нөхөн тооцоо хийсэн ба холбогдох хууль, хяналтын байгууллагад шилжүүлжээ.
Дээрх тохиолдлуудад Эрчим хүчний тухай хуулийн 30.1.7, Зөрчлийн тухай хуулийн 12.8 дугаар зүйлд заасны дагуу “Хууль бусаар хэрэглэсэн эрчим хүчний үнэ, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хүнийг 50 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж зааснаас бусад хууль, дүрэм, журмын дагуу хариуцлага хүлээлгэдэг байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ