Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Суудлын автомашин “ЧУЛУУТ ГОЛ”-ын хавцал руу унажээ


Тухайн иргэн 4 сарын 5-ны өдөр гэрээсээ гараад сураггүй болсон тухай мэдээллийг Цагдаагийн байгууллагад 4 сарын 6-ны өдөр мэдэгдсэн байсан.
Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлх багийн “Намшир” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 130 км, сумын төвөөс баруун хойд зүгт 12 км /-т иргэн М, /59 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/ “Соната-7” загварын суудлын автомашинтай “Чулуут гол”-ын хавцал руу осолдож нас барсан байдалтай олдсон тухай мэдээллийг Цагдаагийн байгууллагаас 4 сарын 7-ны өдрийн 13:21 цагт аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар болон Цагдаагийн газрын алба хаагчид 14:00 цагт хөдөлж, хавцалын 8 метрийн өргөнтэй голыг завиар хөндлөн туулж 17:25 цагт очиж, автомашины бүхээгт хавчуулагдан нас барсан байсан цогцсыг 01:48 цаг ажиллан гаргаж, аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид шилжүүлэн өгсөн. /Тухайн иргэн 4 сарын 5-ны өдөр гэрээсээ гараад сураггүй болсон тухай мэдээллийг Цагдаагийн байгууллагад 4 сарын 6-ны өдөр мэдэгдсэн байсан/
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ