Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Ноолуурын суурь үнэ дээр кг тутамд 20000 төгрөгний урамшуулал олгоно


Ноолуурын үнийн асуудлаар УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгээс мэдээлэл хийж байна.
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд “ХХААХҮЯам кг ноолуурыг 100 мянган төгрөгөөс бууруулахгүй байна гээд зарлачихсан. Гэтэл худалдан авч буй ААН болон малчдын дунд ойлгомжгүй байдал үүссэн. Дээрээс нь 200 мянган малчин өрхийн орлогыг нэмэгдүүлэх Засгийн газрын хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр 20 мянган төгрөгийн урамшууллыг гаргаж ирсэн” гэв.
Засгийн газраас кг ноолуурын үнийг 100 мянган төгрөгөөс бууруулахгүй байхаар зарлаж, ноолуур бэлтгэлд 300 тэрбум төгрөгийн зээлийг гаргахаар болсон ч шинэ коронавирусийн халдварын эрсдэлтэй нөхцөлд энэ шийдвэр хэрэгжих боломжгүй болсон тул ноолуурын үнийг зах зээлийн зарчмаар нь явуулж, урамшуулал олгох нь зүйтэй гэж үзсэн байна. 20 мянган төгрөгийн нэмэгдэлтэй холбоотойгоор 200 тэрбум төгрөгийг зарцуулах бөгөөд энэ зардлыг Засгийн газраас гаргах ажээ.
М.Баяр
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ