Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Путин бүх оросуудад олгосон цалинтай чөлөөгөө тавдугаар сарын 11-ыг дуустал сунгалаа


ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор нийт ард түмэндээ энэ сарын 30-ны өдрөөс эхлэн цалинтай чөлөө олгосон. Тэгвэл энэ хугацаагаа цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан дахин тавдугаар сарын 11-нийг дуустал сунгалаа.
Тэрбээр “Бидний хувьд тахлын хамгийн оргил үетэй нүүр тулж ирээд байна. Вирус байгаа цагт хэн ч халдварлах боломжтой” хэмээн улс даяар нэвтрүүлсэн шууд эфирээр ярижээ.
Тавдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн хөл хорион дэглэмийг шат дараатайгаар зөөлрүүлэхийн сацуу эдийн засгаа дэмжих багц арга хэмжээний төлөвлөгөөг гаргахыг даалгажээ.
Гуравдугаар сарын 30-наас эхлэсэн цалинтай чөлөө буюу нэг ёсны карантины үед иргэд зөвхөн эрүүл мэндийн үйлчилгээ,эмийн сан,хүнсээ цуглуулахад л гэрээсээ гарч болж байгаа юм.
Сүүлийн 24 цагийн байдлаар шинээр 6,411 тохиолдол бүртгэгдэж,нийт тохиолдол  93,558-д хүрчээ.
Эх сурвалж:Xinhua news
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ