Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Н.Амартүвшин: Энэ хавар 157,0 мянган мал төллүүлнэ



Булган аймгийн Орхон сумын Засаг дарга Н.Амартүвшинтэй уулзаж, цаг үеийн ажлын талаар ярилцлаа.
- Өвөл өнтэй сайхан улирлаа. Хаваржилт тавтай байна уу?
- Энэ жил өнтэй сайхан өвөл боллоо. Хаваржилт сайхан байна. Цас зуд багатай, дулаахан сайхан, өвс тэжээлийн хангамж сайн байлаа. Мал сүрэг тарга тээвэрэг алдаагүй, онд орд орсон болохооор хаваржилт тавлаг байна. Энэ жилийн хувьд манай сумын хэмжээгээр 826 малчин өрхөд 335,6 мянга гаруй толгой мал өвөлжиж, хаваржиж байна.
Энэ хавар 157,0 мянган хээлтэгчээс төл хүлээж авахаар бэлтгэл ажил хангалаа. Одоогоор малын хорогдол байхгүй байна. Төл малаа эсэн мэнд бүрэн бойжуулж авна гэж бодож байна. Өнгөрсөн намар 6788 тонн хадлан, 335,9 тонн тэжээл бэлтгэсэн. Өвс тэжээлийн нөөц байгаа. Сумын аюулгүй нөөцөд 100 тонн өвс, 50 тонн багсармал тэжээл, хивэг бэлтгэсэн байсныг малчдад үнийг хямдруулаад тарааж байна. Өвс, тэжээлийн нөөц сайтай болохоор борлуулалт бага  байгаа.
- Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг шуурхайлах чиглэл өгсөн. Энэ жил танай суманд ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?
- Улс, орон нутгийн төсөв болон орон нутгийн хөгжлийн сангаар нэлээд ажил хийхээр төлөвлөөд холбогдох материалиа бүрдүүлж, гуравдугаар сарын 01-ий дотор тендер зарлаад байна. Олон жил хүлээсэн хүн эмнэлгийн барилга баригдахаар боллоо. Энэ жилийн төсөвт нэг нэг тэрбум тусгагдсан, ажил нь эхэлнэ. Нийтдээ 2,3 тэрбум төгрөгийн төсөвт өртөгөөр эмнэлгийн барилга 2023 онд ашиглалтад орох юм. Мянганы замын босоо тэнхлэгийн авто зам манай сумаар дайран өнгөрч байгаа. Өнөө жил Хишиг-Өндөр сум хүртэл хатуу хучилттай авто зам барихаар төсөвт хөрөнгө нь шийдэгдсэн.
Аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн 250,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар цэвэр усны сан байгуулах ажил эхэлнэ. Сумын албан байгууллага болон гэр хороолол, цэвэр усан сантай холбогдоно. Сумын сургуульд 230,0 сая төгрөгөөр засвар хийгдэнэ. Сумын төвийн 2,8 км замыг бетонон хучилттай болгох зорилгоор 140 сая төгрөг төсөвлөсөн. Мөн улсын төсвийн  2,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар түүхий эдийн нэгдсэн зах баригдана. Энэ жилийн хувьд хөрөнгө оруулалтын олон ажил хийхээр төлөвлөөд бүтээн байгуулалтын улиралтай золгож байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ