Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас 11 настай хүүхэд амиа алджээ


Аймгийн Онцгой байдлын газарт суудлын автомашин өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур багана мөргөж, автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан тухай дуудлага урд шөнө ирсэн байна.
Дуудлагын дагуу Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид шөнийн 24 цаг 04 минутад очиж, “Гранд марк-2” загварын суудлын автомашины жолооч Б /26 настай, эрэгтэй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн/, зорчигч Ш /28 настай, эрэгтэй/, Б /41 настай, эрэгтэй/ нарыг гарган Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хүргэж өгчээ.
Мөн автомашины төмөр хийцэд хавчуулагдан нас барсан Д /11 настай, эрэгтэй/-ын цогцсыг гаргаж, аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.
Өвөрхангай аймгийн хэмжээнд энэ оны эхний 2 сарын байдлаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 331 зөрчлийн 56.1 хувь нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр замын хөдөлгөөнд оролцож, шүүхийн шийтгэврээр 7-30 хоногийн хугацаагаар баривчлуулах шийтгэл авчээ. Иймд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэнүедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүйбайж, өөрийн болон бусдын амь, эрүүл мэндийг хамгаалахыг нийт жолооч нарт холбогдох албанаас анхааруулж байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ