Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Г.Дамдиннямынхаар бол МАН-ын Хяналтын Ерөнхий хороо "хүн гүтгэгчид" болж таарч байна уу?


Монгол Улсын Ерөнхий Сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Д.Амарбаясгалан нар удаа дараа мэдэгдэл хийн, Хөгжлийн Банкны луйвартай холбоотой асуудлыг нэн даруй шийдэх ёстой, ийм асуудал дээр манай нам, хүний нам гэсэн зүйл байж болохгүй гэж онцолсон билээ. Энэ ч хүрээнд Хөгжлийн банктай холбоотой 50 гаруй хэргийг Нийслэлийн Прокуророос хянаж буй юм. Улмаар тус прокурорын газраас нийт 19 хэрэг, материалыг сэргээж, Авилгатай Тэмцэх Газарт хүргүүлсэн байна.
 
сонин mn
 
Эдний нэг нь УИХ-ын гишүүн Г.Амартүвшин нь Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Х.Ганхуяг нарын хамаарал бүхий “Вертекс майнинг партнер” ХХК-д 33 тэрбум төгрөгийн зээлийг олгон, хууль зөрчсөн байж болзошгүй явдал юм. Иймээс ч  2-р сарын 18-нд хуралдсан Монгол Ардын Намын Хяналтын Ерөнхий хороо өгжлийн банкны асуудалд нэр холбогдсон УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, УИХ-ын гишүүн Г.Дамдинням нарт тайлбар ирүүлэхийг үүрэг болгосон. Мөн хэрэв тэд хууль хяналтын байгууллагад яллагдагчаар татагдсан тохиолдолд 3 хоногийн хугацаанд намын гишүүнээс түдгэлзэх өргөдлөө ирүүлэхийг тогтоолд тусгасан юм. Харин УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, УИХ-ын гишүүн Г.Дамдинням нар энэ бүхнийг үл тоож  буй мэт хачин тайлбарыг нийгмийн сүлжээнд бичих нь тэр. Ер нь ч Х.Ганхуяг, Г.Дамдинням facebook,con, twitter.com-т хэрэгтэй, хэрэггүй зүйл бичдэгээрээ зартай.
Тодруулбал Г.Дамдинням facebook хуудастаа: "Ахиад л баахан гүтгэлэг, Бүгдээрээ мэдээллийн эх сурвалжаа шалгаж залруулна уу!  Надад огт холбоогүй юмаар тасралтгүй 1 жил гүтгэлээ. Хэвлэлүүдээс асуухаар төлбөртэй мэдээ л гэнэ. Эх сурвалжаа хэлэхгүй " гэсэн бол УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: " Манай Эрдэнэ дарга ч их мөнгө зарах юм даа" гэж жиргэжээ.
 
 
сонин mn
 
 
 
Юу гэсэн үг вэ?
МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн дарга "Хөгжлийн банк"-тай холбоотой асуудалд онцгой ач холбогдол өгч тэмцэхээ мэдэгдээд, МАН-ын Хяналтын Ерөнхий хороо албан ёсны шийдвэрээ гаргачихаад байхад ийм тэнэг зүйл ярьж сууж болох уу?
Дашрамд дурьдахад МАН-ын Хяналтын Ерөнхий Хороо ч, нэр бүхий хэвлэлүүд ч, олон нийт ч УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, УИХ-ын гишүүн Г.Дамдинням нарыг гэмт хэрэгтэн гээгүй, зүгээр шалгуулчих л гээд байгаа.
 
Харин "юун гуя" гэдэг хулгайчийн үлгэр шиг асуудлыг улс төржүүлэх гэж оролдож буй УИХ-ын залуу гишүүдийн ааш, авир юуг илтгээд байна вэ?
МАН-ын Хяналтын Ерөнхий Хороо Г.Дамдиннямынхаар бол  "хүн гүтгэгчид", Хассуурийн Ганхуягийнхаар бол "Эрдэнийн мөнгөөр ажиллагчид" болж таарч байна уу?
 
 
 
И.Ганнибал
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ