Өнгөрөгч долоо хоногийн ажлын өдрүүд буюу 1 дүгээр сарын 10-15 өдрүүдэд аймгийн Төрийн үйлчилгээний нэгдсэн төвд 353 иргэн хандаж, тодруулга мэдээлэл авсан бол 7 иргэн 8 асуудлаар санал шүүмжлэлээ илэрхийлжээ.
Тодруулбал, иргэд БОЭТ-ийн эмч, ажилчдын үүрэг хариуцлага, харилцаа хандлага, цаг барилттай холбоотой гомдол тавьсан байна. Хүнд өвчтэй хүн ирэхэд хүлээж аваагүйгээс болж эрүүл мэндээрээ хохирсон, өвчтөнүүдийг биш танил хүмүүсээ эмнэлэгт хэвтүүлдэг, цайны цаг болоогүй байхад хаалгаа барьдаг, өвчтөнүүдээ хөөж туудаг гэх гомдлууд нэр бүхий эмч нар дээр иржээ.
Мөн өнгөрөгч долоо хоногт 871 иргэн тус төвд хандаж, төрийн үйлчилгээ авснаас 310 иргэн халамжаас, 232 иргэн Хур системээс үйлчилгээ авсан байна.