Булган аймгийн Рашаант, Гурванбулаг сумын цагдаагийн албан хаагчид өнгөрсөн амралтын өдрүүдэд шөнийн цагаар хоёр зөрчил илрүүлжээ.
Говь-Алтай аймгаас Улаанбаатар хотын чиглэлд Говь-Алтай аймгийн харьяат иргэн Б нь “Приус 20”маркийн тээврийн хэрэгслээр зохих зөвшөөрөлгүй 32 тооны тарвага тээвэрлэж явсан зөрчлийг Рашаант сум дахь сум дундын цагдаагийн тасгийн алба хаагчид хяналтын постоор дамжин өнгөрөх үед нь илрүүлэн шалгалтын ажиллагаа явуулж байна.
Мөн Архангай аймгийн Түвшрүүлэх сумын нутаг дэвсгэрээс мотоцикл хулгайлан “Приус 10”маркийн машинд тээвэрлэн Гурванбулаг сумын нутаг дэвсгэрт явж байсан хүмүүсийг туссумын цагдаа албан хаагч илрүүжээ. Архангай аймгийн харъяат,25-33 насны дөрвөн залуус бөгөөд урд өмнө орон байрны болон мал хулгайлах гэмт хэрэг үйлдэн шүүхээс ял шийтгэгдэж байсан байна.