Дорноговь аймгийн ХХААГ-аас сар шинийн баярыг угтаж жил бүр зохион байгуулдаг “Цагаан сар-2022” үзэсгэлэн худалдааг 2022 оны 1 дүгээр сарын 22-23-нд зохион байгуулахаар төлөвлөжээ.
Орон нутгийн үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчдэд нэг дороос хүргэх, шилдэг үйлдвэрлэгч, шилдэг бүтээгдэхүүнийг тодруулж урамшуулдаг үзэсгэлэн худалдаа говийн хэрэглэгчдийн хүсэн хүлээдэг үйл ажиллагаа болсон байна.
Үзэсгэлэн худалдаагаар цагаан идээ, гар урлал, гоёл чимэглэл, мах, махан бүтээгдэхүүн, модон эдлэл, нарийн боов, бэлэг дурсгал зэрэг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг олны хүртээл болгодог уламжлалтай.