Сайншанд сумын ЗДТГ-аас холбогдох байгууллагуудтай хамтран шинэ оны өмнөхөн нийтийн их цэвэрлэгээг зохион байгууллаа. Тус сум найман багтай бөгөөд баг тус бүрт нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулж, нийт 257 аж ахуйн нэгж, байгууллагын 781 албан хаагч, 393 иргэн хамрагджээ. Нийт 61,6 га газрын 36,1 тонн хог хаягдлыг цэвэрлэн цуглуулж хогийн цэгт төвлөрүүлсэн байна.
Иргэдийн эрүүл орчинд ажиллах, амьдралын таатай нөхцөлийг хангах, халдварт өвчний тархалтаас сэргийлэх зорилгоор гэр хороолол, орон сууц болон гудамж, талбайн орчны хог хаягдлыг цэвэрлэлээ гэж албаныхан мэдээлэв.