Коронавируст халдварын шинэ Омикрон хувилбар дэлхийн зарим орнуудад гарсантай холбогдуулан БНХАУ-ын Эрээн хотын захиргаа хилийн боомтуудад халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналтыг чангатгах зорилгоор хэд хэдэн арга хэмжээг авахаар зарлалаа.Тодруулбал
- Арваннэгдүгээр сарын 28-ны өдрийн 14:00 цагаас эхлэн Эрээн хот төмөр замын боомтоор зориулалтын сав баглаа, боодолгүй нүүрс, газрын тос, зэсийн хүдэр, цайрын хүдэр, төмрийн хүдэр, целлюлоз, бордоо, хөдөө аж ахуйн болон дагалдах бүтээгдэхүүний импортыг тодорхойгүй хугацаагаар түр зогсоолоо.
- Мөн тус өдрийн 14:00 цагаас өмнө хилээр орж ирсэн бараа бүтээгдэхүүнийг буулгах ажиллагааг зогсоожээ.