Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Ахмад настан Ч.Өлзийсүрэн монгол цоож урлаж байна



Ховд аймгийн Алтай сумын ахмад настан Ч.Өлзийсүрэн бол монгол цоожийг чадварлаг урлаж, өөрийн үр хүүхдүүддээ өвлүүлэн үлдээж буй хөдөлмөрч нэгэн юм.
Тэрбээр монгол цоож хийхдээ “өлзий хээ” урлаж байгаагаараа онцлогтой. Өлзий хээтэй монгол цоож айл өрхөд байх нь өнө мөнхөд тэгш дүүрэн аз жаргал, элбэг хангалуун амьдралыг дуудаж, гарлагын үүдийг хаадаг билэгдэлтэй аж.
Нэг монгол цоож хийхэд хоёр өдрийн хугацаа зарцуулдаг бөгөөд 50 мянган төгрөгөөр борлуулж байна.Ховд аймаг төдийгүй зэргэлдээ аймаг, сумын иргэдийн захиалгын дагуу олон төрлийн хэмжээтэйгээр цоож урлах боломжтой бөгөөд88433518утсаар захиалга авч буй.  
Ахмад настан Ч.Өлзийсүрэннь ач хүүдээ монгол цоож хийх арга, аргачлалыг зааж байгаа ба өнгөрсөн 2019 онд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-тхамрагдаж, гурван сая төгрөгийн хүүгүй, эргэн төлөх нөхцөлтэй зээл авах замаар өрхийн үйлдвэрлэлээ өргөжүүлж чадсан байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ