Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Иргэд файзер, вероселл вакцинаас сонголтоор хийлгэх боломжтой



Тус аймгийн хэмжээнд коронавирусний халдварын эсрэг дархлаажуулалт 31 хувьтай байна. Дархлаажуулалтын гурав дахь тунд хамрагдах иргэдийн идэвх муу байна. Хүн амыг коронавирусний халдвараас хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилготой Улиастайд таван цэг, сумдад 24 цэгт дархлаажуулалтын ажлыг хийж байна.
Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд эхний тунд48468 иргэн хамрагдаж 88.7 хувьтай. Хоёр дахь тунд 46718 иргэн хамрагдаж 85.5 хувь, гурав дахь тунд 11983 иргэн хамрагдаж  31 хувьтай байна. 9 дүгээр сарын13-ны өдрөөс зорилтот бүлгийн иргэдийг дархлаажуулалтын гурав дахь тунд хамруулах ажил 24 суманд эхэлсэн. Аймгийн хэмжээнд гурав дахь тунд 6726 иргэн хамрагдахаас 31 хувь нь л хамрагдаад буй.
Аймаг дархлаажуулалтын гурав дахь тунд зориулж, 11700 хүн тун файзер вакцин татан авсан. Вакциныг харьяа өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хийж байгаа. Эхний ээлжинд 55-аас дээш насны иргэд сайн дураараа, эмнэлэг, цагдаа, Онцгой байдлын газар, сургууль, цэцэрлэгийн ажилтнууд, элэгний В, С вирусний халдвартай, хавдартай, ХДХВ-тэй, эрхтэн шилжүүлэн суулгасан хүмүүс хамрагдсан. Мөн жирэмсэн, хөхүүл эмэгтэйчүүдэд гурав дахь тунгийн вакциныг хийж буй. Иргэд дархлаажуулалтын гурав дахь тунгаа файзер, вероселл вакцинаас сонголтоор хийлгэх боломжтой юм гэж аймгийн ЭМГ-аас мэдээлэв. 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ