Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг шинэчлэн тогтоолоо


Үл хөдлөх хөрөнгийн татварын хувь хэмжээг хуульд заасан хамгийн бага хэмжээгээр буюу тухайн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээнээс 0.6 хувиар албан татварын хувь хэмжээг тогтоолоо. Аймгийн ИТХ-аас гаргасан тус шийдвэр цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалсан эдийн засгийн хямралын үед ААН, үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих зорилготой. 
Тодруулбал, Аймгийн ИТХ-ын ээлжит бус тавдугаар хуралдаанаар аймгийн хэмжээнд мөрдөгдөх үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг шинэчлэн баталсан юм. Ингэхдээ УИХ-аас 2021.07.07-ны өдөр "Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль"-ийг баталсан бөгөөд Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээнээс аймаг, нийслэлийн ИТХ тухайн хөрөнгийн байршил, зориулалт, хэмжээ, зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн байдлыг харгалзан 0.6-2.0 хувиар тооцож ногдуулна гэж заасныг үндэслэжээ.
Ийнхүү аймгийн хэмжээнд:
-Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар - 0.6% 

-Газар тарилалан, мал болон байгалийн гаралтай түүхий эд, боловсруулах үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар - 0.6 % 
-Төрийн бус байгууллага, сан, шашин сүм хийдийн зориулалттаар ашиглагдаж байгаа үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар - 0.6 % 
-Уул уурхай, ашигт малтмал боловсруулах үйлдвэрийн зориулалтаар ашиглагдаж байгаа үл хөдлөх хөрөнгийн албан татвар 1 %
-Түгээмэл тархацтай ашигт малтмал боловсруулах үйлдвэрийн зориулалтаар ашиглагдаж буй үл хөдлөх хөрөнгийн албан татвар - аймгийн төвд 0.9 %, сумдад - 0.7 % 
-Архи, согтууруулах ундаа үйлдвэрлэх, түүгээр үйлчлэх, худалдан борлуулах, болон ийм төрлийн зориулалтаар ашиглагдаж байгаа үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар - 1  хувь байхаар тус тус батлав.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ