Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Бясалгалын төвөөс сураггүй болсон эмэгтэйн цогцос жилийн дараа олдоо


Өнгөрөгч долоодугаар сарын 31-ний өдөр Налайх дүүрэг байрлах “Тэнгэрийн энерги” бясалгалын төвөөс 25 настай эмэгтэй О сураггүй алга болсон тухай мэдээллийг өмнө нь хүргэж байсан.
Дээрх эмэгтэйг онцгой байдлын газар болон цагдаагийн байгууллагаас хоёр сар гаруйн хугацаанд эрэн сурвалжилсан ч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхнийх нь хүсэлтээр ажиллагааг зогсоосон байдаг.
Тэгвэл өнгөрсөн шөнө дээрх эмэгтэйн цогцос Налайх дүүргээс олдсон байна. Тодруулбал, “Налайх дүүргийн зургаадугаар хорооны нутаг дэвсгэр, Ээлтэй гэх газарт цогцос байж болзошгүй байна” гэх дуудлага дүүргийн цагдаагийн газарт ирсэн байна. Дуудлагын дагуу албаныхан хэргийн газарт очиход сураггүй алга болж, эрэн сурвалжлагдаж байсан 25 настай О-ийн цогцос болох нь тогтоогдсон байна. Одоогоор цогцсыг шүүхийн шинжилгээний хүрээлэнд хүргүүлж, үхлийн шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа ба талийгаач нас бараад хагас жил гаруй хугацаа өнгөрсөн гэж урьдчилсан байдлаар дүгнэжээ.

https://hadaas.me/p/34166
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ