Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хамт олноороо салхинд гарах асуудлыг таслан зогсоох үүрэг өгөв

Аймгийн Засаг даргын дэргэдэх хэлтэс, агентлагийн дарга нарын шуурхай хуралдаан цахимаар боллоо. Хурлаар ТҮНТ-өөс 70321111 утсаар ирүүлж буй иргэдийн санал хүсэлт, түүний шийдвэрлэлтийн талаар, ЭМГ, БСУГ-аас ковидын халдварын нөхцөл байдлын талаар тус тус мэдээлэл хийлээ.

Дээрх мэдээлэлтэй холбогдуулж, аймгийн Засаг дарга А.Ишдорж үүрэг чиглэл өгсөн юм. Тухайлбал, байгууллага хамт олноороо салхинд гарах асуудлыг таслан зогсоох, үүнд ТЗУХ-ээс хяналт тавьж, зөрчил гаргасан байгууллагад хариуцлага тооцохыг сануулав. Албан байгууллагууд халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримталж, төрийн ажлыг хэвийн явуулах шаардлагатай байгааг анхаарууллаа.

Мөн ахлах ангийн хүүхдүүд хичээлийн бус цагаар олноороо сэлгүүцэх явдал их байгаа учраас холбогдох байгууллагууд хамтран оройн цагаар эргүүл хийж, хараа хяналт тавих, зах худалдааны төвд ариутгал халдваргүйтгэл хийх, эрчим хүчний ажлыг эрчимжүүлэх, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зэрэг олон асуудлаар чиглэл өгч, санал солилцлоо.

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ