Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Малын вакциныг дэлхийд байхгүй өндөр үнээр шахаж байсан албан тушаалтнуудыг АТГ-аас шалгаж эхэллээ


Бог малын мялзан өвчний вакциныг дэлхий дээр байхгүй өндөр үнээр авч, вакцины цаана мөнгө угаалт, авлига хээл хахуулийн хэрэг үйлдэж байсан байж болзошгүй хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс шалгаж эхэлсэн талаар эх сурвалж мэдээлж байна. Тодруулбал, Монгол Улс бог малын мялзан өвчний вакциныг 2016 онд ОХУ-ын Владимир хотын улсын үйлдвэр болох "Бүх холбоотын мал эмнэлгийн холбоо"-ны үйлдвэрээс 15 сая тун вакциныг 337.500 ам доллар /нэг тун нь 0.0225 доллараар/ худалдаж авч байсан бол түүнээс хойш 2017-2020 онуудад нийт 4 удаагийн худалдан авалтаар БНЭУ-ын "Hester Biosciences Limited" хувийн үйлдвэрээс /нэг тун нь 0.093 доллараар шууд гэрээ байгуулан худалдан авсан байна.
Тиймээс уг хэрэгт МЭЕГ-т мялзангийн вакцин худалдан авах үнэлгээний хороог даргалж байсан МЭЕГ-ын МАЭМГ-ын дарга асан Ц, хэлтсийн дарга Т, мэргэжилтэн Б нарыг шалгаж байна. Мөн ХХААХҮЯ-ны Аймаг дундын отрын бэлчээрийн ашиглалтын захиргааны дарга асан Т-г албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хэд өндөр үнээр худалдаж авах боломжийг бий болгосон, МЭЕГ нь уг худалдан авалтыг баталсан хэмээн буруутгаж байна.
Түүнчлэн БНЭУ-ын компанийг зуучилж, холбосон хүн нь МЭЭШХүрээлэнгийн малын эмч Б гэгч бөгөөд тэрбээр хувьдаа малын эм тарианы бизнес эрхэлдэг нэгэн байсан аж.
Зуучлагч Б-гийн төрсөн дүү Т гэгч нь Сүхбаатарын дүүргийн татварын хэлтсийн байцаагчаар ажилладаг төрийн албан хаагч бөгөөд өөрийн охин Э, хүргэн А-гийнхаа дансаар МЭЕГ-аас төлбөрт шилжүүлсэн мөнгөний 50 хувь орчим дүнтэй тэнцэх хэмжээний 800.000 орчим ам. долларыг 2018-2020 онд БНЭУ-ын "Hester Biosciences Limited" компаниас Монгол Улсад хүлээн авсан байна. Улмаар уг мөнгийг энэхүү худалдан авалтад оролцсон төрийн албан хаагчдад авлига хэлбэрээр өгч, үнэтэй хаус, орон сууц худалдан авсан байдлаар мөнгө угаасан байж болзошгүй хэргийг АТГ-т шалгаж эхэлсэн гэж эх сурвалж мэдээлээд байгаа юм.
Эх сурвалж: UBN.mn Г.Лхагвадорж
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ