Хичээлийн шинэ эхлэхтэй холбогдуулан Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Онцгой комиссоос Улаанбаатарт суралцдаг тус сумын оюутан залуусыг нэгдсэн журмаар нийтийн тээврийн хэрэгслээр зорчуулахаар болжээ.
Оюутан сурагчдыг энэ сарын 20-ноос 25-ны хооронд зорчуулах бөгөөд зорчих бүртгэлийг сумын ЗДТГ зохион байгуулж, эмнэлгийн ажилтнууд түргэвчилсэн тестээр шинжилгээ авна.
“Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор дээрх шийдвэрийг гаргасан гэж сумын Онцгой комисоос мэдээлэв.