Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн Адуун гэдэг газар сумын төвөөс баруун зүгт 38 км7 дугаар сарын 23-ны өдрийн 10 цаг 6 минутад 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын Засаг даргаас тодруулахад, иргэдэд чичирхийлэл бага мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй гэж мэдээллээ.
Хөвсгөл аймгийн Ханх суманд өнгөрсөн нэгдүгээр сарын 12-нд болсон газар хөдлөлтөөс хойш тус бүс нутагт 82642 удаагийн газар хөдлөлт бүртгэгдсэнээс магнитуд нь 3.5 болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 226 удаа болсон байна.