Сүүлийн 24 цагт Сэлэнгэ аймагт 319 сорьцод хийсэн шинжилгээгээр 37 тохиолдол батлагдлаа. Эдгээр нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтлууд, голомттой бүс нутгаас ирж тусгаарлалтад байсан иргэд, шинж тэмдэг өгч баталгаажсан тохиолдлууд байна.
Сэлэнгэ аймгийн хэмжээнддэлгэсэн Ковидын 15 тасагт 236 батлагдсан тохиолдол, 22 ойрын хавьтлыг эмчилж байна.Өнөөдрийн байдлаар аймгийн Нэгдсэн эмнэлгийн Ковидын тасагтхүндтав, хүндэвтэр 15 хүн эмчлүүлж байгаа бөгөөд жирэмсэн 7, 17 хүртэлх насны 77 хүүхэд байна гэж аймгийн ЭМГ-аас мэдээллээ.
Мөн энэ өдөр аймгийн хэмжээнд 22 хүн эдгэрч, гэрийн тусгаарлалтад шилжжээ.
Эх сурвалж: Монцамэ.мн