Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Архив, албан хэрэг хөтлөлтийн сургалтын төв байгуулах саналыг дэмжлээ


Баянхонгор аймгийн ЗДТГ-ын Төрийн архивын тасаг дотоод боломждоо тулгуурлан "Сургалтын төв" байгуулах саналаа аймгийн ИТХ-ын ээлжит гуравдугаар хуралдаанаар хэлэлцүүлж, АИТХ-ын төлөөлөгчид дэмжлээ.
Тус төвийг байгуулахад Төрийн архивын тасагт ямар нэг нэмэлт тоног төхөөрөмж  шаардлагагүй, 30 суудал бүхий хоёр танхимдаа үйл ажиллагаа явуулах боломжтой аж.
Төрийн удирдах болон гүйцэтгэх ажилтнуудыг Архив, албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр тасралтгүй сургаж, дадлагажуулах  "Архив албан хэрэг хөтлөлтийн Сургалтын төв" байгуулах санал, үнэ тарифыг ийнхүү аймгийн ИТХ-ын төлөөлөгчид дэмжиж баталснаар "Архив, албан хэрэг хөтлөлтийн сургалтын төв"-тэй анхны аймаг болох боломж бүрдэж байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ