Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Булган аймагт иргэдийн 81,1 хувь бүрэн тунд хамрагджээ



Булган аймгийн Эрүүл мэндийн газар коронавирусний дархлаажуулалтад хамрагдах иргэдийн 89,9 хувь вакцины эхний тун, 81,1 хувь хоёр дахь тунг хийлгээд байна гэж мэдээллээ.

Эрүүл мэндийн байгууллага гурван төрлийн буюу спутник, файзер, вероселл вакцинаар тусгайлсан цэг, эрүүл мэндийн байгууллагаар дамжуулан иргэдийг дархлаажуулж байна. Файзер вакциныг нарийн мэргэжлийн эмчийн хяналт дор нэгдсэн эмнэлэгт дархлаажуулалтыг түр цэг байгуулаад хийж байгаа аж.

- Халдвар авч байгаа насанд хүрэгчдийн  60,0 хувь дархлаажуулалтад хамрагдаагүй иргэд байна. Бага насны хүүхдээ дагуулан айлд очихгүй байх, халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг гэртээ байнга авах хэрэгтэй. Найз нөхдөөрөө нийлж зугаалах, баяр ёслол тэмдэглэх, үсний найр, овооны тахилга хийх нь халдвар тархах шалтгаан болж байна. Зарим иргэд харьцагчаа нуух, зохион байгуулсан үйл ажиллагаагаа дэлгэрэнгүй тайлагнахгүй байгаа нь халдварыг тархаахгүй байхад хүндрэл учруулж байна гэж Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Д.Отгонсүрэн ярилаа.

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ