Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Усны ослоос сэргийлэх самбаруудыг байршууллаа

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, Мөрөн сумтай хамтран Дэлгэрмөрөн гол, Хилэнтийн гүүрэн дээр усны ослоос сэргийлэх самбаруудыг байршууллаа.

Тус аймгийн  Онцгой байдлын газарт он гарсаар усны 3 дуудлага ирсэн бөгөөд усны ослын улмаас 10 иргэн амиа алджээ. Иймээс иргэд хамгийн их зорчдог цэгүүдэд сэрэмжлүүлэх самбаруудыг байршуулсан байна. Мөн үерийн улмаас голын эрэг нурсан байгаа тул бага насны хүүхдээ хараа хяналтгүй явуулахгүй байхыг Онцгой байдлын газраас анхаарууллаа.


скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ